ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-д кино зураг авалтын үеэр зураглаач буудуулж амиа алджээ

Америкт киноны зураг авалтын талбай дээр зураглаач нь буудуулж амиа алдсан золгүй хэрэг гарчээ.

Жүжигчин Алек Болдуин /Alec Baldwin/-ы оролцсон ковбой нарын түүхийг өгүүлсэн “Зэв” /Rust/ хэмээх киноны зураг авалтын үеэр хоёр хүн бууны шарх аван гэмтжээ. Тэдний нэг нь эмнэлэгт хүргэгдсэн ч нас баржээ. Энэ талаар өчигдөр пүрэв гараг /2021.10.21/-т Санта Фе мужийн Шерифийн албанаас мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрхи золгүй явдал Нью-Мексикод киноны зураг авалтын талбай дээр болсон аж. Жүжигчид хоосон сумтай буугаар буудах ёстой байсан ч буудалцаантай хэсгийн зураг авалтын үеэр сумны хэлтэрхий буунд үлдсэн байсны улмаас ойролцоохон зогсож байсан хоёр хүнийг оножээ.

42 настай зураглаач Галина Хатчинсыг түргэн тусламжийн нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ. Харин 48 настай найруулагч Жоэл Соузаг мөн эмнэлэгт хүргэсэн ба одоо түүний биеийн байдал маш хүнд байгаа гэж шерифийн орлогч “The Hollywood Reporter” сонинд ярьжээ. Тус мужийн цагдаагийн хэлтсээс мэдээлэхдээ зураглаачийн амийг авч одсон бууг Алек Болдуин гартаа барьж байсан гэнэ.

Энэ хэрэг нь хүний санаандгүй үйлдэл байв уу эсхүл буу эвдэрсэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн шериф болон түүний туслахууд хэргийн талаар мөрдөн байцаалт явуулж, кино зураг авалтыг зогсоожээ.

(Эх сурвалж: usfreenews.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button