СПОРТ
Мэргэжлийн лигийн анхны барилдаанд улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ

Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхны барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болж, улсын харцага О.Хангай, Д.Анар нараар манлайлуулсан 32 бөх зодоглов.
Эл барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат бөх, улсын начин Н.Мустафа үзүүрлэв.
Их шөвөгт улсын начин Бат-Эрдэнэ, аймгийн арслан Э.Сумъяабат нар шалгарлаа.
Лигийн анхдугаар барилдаанд түрүүлсэн Т.Баасанхүүг гурав, үзүүрлэсэн Н.Мустафаг 1.5 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 500.000 төгрөгөөр шагнав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.