ДЭЛХИЙЭнтертайнмент

Зурагт үзэж буй муур, нохой хоёр “ТikТоk”-ыг байлдан дагууллаа

2019 оны шинэчлэн найруулсан “Араатны хаан арслан” киног үзэж буй муур, голден ретривер үүлдрийн нохой хоёрын бичлэг “TikTok”-ын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө.

Муур, нохой хоёрын тэрхүү богино хэмжээний бичлэгийг “nobu_smaj” гэх хоч нэрээр нийтэлжээ. Бичлэгт Цезарь гэх муур, голден ретривер үүлдрийн Нобу гэх нохойны хамтаар зурагтны өмнө суучихсан киноны үйл явдлыг урам зоригтойгоор үзэж байгаа нь бичигджээ.

Зохиогч нь бичлэгтээ “Хаан болохыг мөрөөдсөн нь” гэж нэр өгчээ. Цезарь муур бүр зурагтны дэлгэц рүү ойртчихсон шимтэн үзэж байгаа нь үнэхээр өхөөрдмөөр.

https://youtu.be/2CzBpp4HQwM

Бичлэгийг 865 мянга гаруй удаа үзсэн бөгөөд бусад “TikTok” хэрэглэгчдээс маш олон эерэг сэтгэгдэл ирүүлжээ.

Амьтад зурагт үзэж байгаа нь зүгээр л жирийн нэг инээдтэй тохиолдол гэж олон хүн боддог байх. Харин Цезарь муур, Нобу нохойны эзэн, бичлэгийн зохиогч тэдний өөр нэгэн төстэй бичлэгийг ч олонтой хуваалцжээ. Сет Роган, Бейонсе нарын тоглосон өөр нэг киног мөн л хамтдаа үзэж байгаа бичлэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button