ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Домогт Брюс Лигийн хүү киноны зураг авалтын үеэр буудуулж амиа алдсан түүх давтагдав уу

Америкт киноны зураг авалтын талбай дээр зураглаач нь буудуулж амиа алдсан золгүй хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  

Жүжигчин Алек Болдуин /Alec Baldwin/-ы оролцон тохиолдсон ковбой нарын түүхийг өгүүлсэн “Зэв” /Rust/ хэмээх киноны зураг авалтын үеэр хоёр хүн бууны шарх аван гэмтсэн. Тэдний нэг нь эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрхи золгүй явдал Нью-Мексикод киноны зураг авалтын талбай дээр болсон аж. Жүжигчид хоосон сумтай буугаар буудах ёстой байсан ч буудалцаантай хэсгийн зураг авалтын үеэр сумны хэлтэрхий буунд үлдсэн байсны улмаас ойролцоохон зогсож байсан хоёр хүнийг оносон.

42 настай зураглаач Галина Хатчинсыг түргэн тусламжийн нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ. Харин 48 настай найруулагч Жоэл Соузаг мөн эмнэлэгт хүргэсэн ба одоо түүний биеийн байдал маш хүнд байгаа гэж шерифийн орлогч “The Hollywood Reporter” сонинд ярьжээ. Тус мужийн цагдаагийн хэлтсээс мэдээлэхдээ зураглаачийн амийг авч одсон бууг Алек Болдуин гартаа барьж байсан гэнэ.

Тэгвэл кино зураг авалтын үеэр үүнтэй төстэй хэрэг гарч байсан удаатай. 1993 онд Дорнын гардан тулааны урлагийн нэрт мастер, америк, Хонконгийн кино жүжигчин, мөн кино найруулагч домогт Брюс Лигийн төрсөн хүү Брендон Ли 1993 онд “The Raven” /Хэрээ/ киноны зураг авалтын үеэр мөн буудуулан амиа алдаж байсан.

Энэ хэрэг тухайн үедээ дэлхийн олон хүнийг цочирдуулсан билээ. 1993 онд Брендон Ли дөнгөж 28 настай байсан ба гол дүрийг гар буугаар буудаж байгаа нэг хэсгийн зураг авалтын үеэр Брэндон гэдсэндээ бууны шарх авсан. Киноны эсрэг талын дүрийг бүтээсэн жүжигчин Майкл Масси түүнийг 44 калибрын буугаар буудсан. Бууны сум дотроо гацчихсан байсныг зураг авалтын багийн гишүүдийн хэн нь ч анзаараагүйн улмаас ийм эмгэнэлт хэрэг болсон. Бууны сум Брэндон Лигийн гэдсийг цоолж, нуруунд нь тээглэснээр их хэмжээний цус алдан, Хойд Каролина мужийн Вилмингтон хотын эмнэлэгт хүргэгдсэн ч 12 цагийн дараа нас барсан юм.

Эмч нар Брэндон Лиг 1993 оны гуравдугаар сарын 31-нд 13:03 цагийн үед тасралтгүй цус алдсаны улмаас нас барсан гэж бүртгэн авчээ. Түүний цус алдалтыг зогсоох гэж оролдон, таван цаг үргэлжилсэн хагалгааны дараа ч биеийн байдал нь сайжраагүй аж. Хожим нь мэс засалч хэлэхдээ, “Хэт их цус алдсан. Цус нь өтгөрөхгүй байсан. Цус нь хаа сайгүй урсч байсан. Хэрэв түүний амийг аврах боломжтой байсан бол тэрбээр насан туршдаа саажилттай үлдэх байсан” гэж дурсан ярьж байжээ.

Брэндон Ли хуримлахаасаа арван долоон хоногийн өмнө амиа алдсан ба Элиза Хаттонтой аль хэдийн сүй тавьсан байсан. Киноны зураг авалт дууссаны дараа шууд гэрлэхээр төлөвлөж байсан аж.

(Эх сурвалж: WashingtonPost)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button