ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

Өнгөрсөн улиралд “Фэйсбүүк” компанийн цэвэр ашиг 9,19 тэрбум доллар болж өссөн

“Фэйсбүүк” /Facebook/-ийн орлого энэ оны гуравдугаар улиралд 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар өссөн байна. Үүнийг тус компанийн цахим хуудсанд даваа гараг /2021.10.25/-т нийтэлсэн улирлын тайланд дурьджээ.

Есдүгээр сарын 30 хүртэлхи гурван сарын хугацаанд ”Фэйсбүүк”-ийн орлого 29 тэрбум америк доллар байсан бол 2020 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар тус компани 21,4 тэрбум америк долларын орлого олжээ. Өнгөрсөн улиралд “Фэйсбүүк” компанийн цэвэр ашиг 9,19 тэрбум доллар болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өссөн байна.

“Фэйсбүүк” рүү сард хамгийн багадаа нэг удаа нэвтрэн ордог хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 2,91 тэрбум хүнд хүрчээ. Тайлангийн хугацаанд 1,93 тэрбум хүн өдөрт хамгийн багадаа нэг удаа “Фэйсбүүк” хуудсыг ашигладаг гэжээ. Эдгээр хоёр үзүүлэлт нь 2020 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 6 хувиар өссөн байна.

Статистик мэдээллээр дэлхий дээр 3,58 тэрбум хүн сард хамгийн багадаа нэг удаа компанийн аль нэг үйлчилгээг ашигладаг аж. Энэхүү жагсаалтад “Фэйсбүүк”-ээс гадна “Инстаграм” /Instagram/ нийгмийн сүлжээ, мөн “Messenger”, “WhatsApp” зэрэг шуурхай мессеж илгээх программууд багтжээ. Эдгээр программууд руу өдөрт хамгийн багадаа нэг удаа ордог хүмүүс компанийн мэдээлснээр тайлант хугацаанд 2,81 тэрбум болжээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button