ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман хааныхаа амийг хортой бөгжөөр хөнөөнө гэж байжээ

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман хэдэн жилийн өмнө тухайн үеийн хаан Абдулла ибн Абдул-Азиз Аль Саудыг “амархан” устгаж чадна гэж сайрхаж байсан удаатай. Түүний ингэж хэлснийг Саудын Арабын тагнуулын өндөр албан тушаалтан асан Саад Аль Жабри буруутгасан талаар “Вашингтон Пост” /The Washington Post/ сонинд нийтэлжээ.

Аль Жабригийн хэлснээр, 2014 онд тухайн үед тус улсын Засгийн газарт төдийлөн үүрэг гүйцэтгээгүй ханхүү ОХУ-аас авсан хордуулсан бөгжөөр Абдулла хааны амийг хөнөөж чадна гэдгээ зарлаж байсан.

Тэрбээр “Би зүгээр л түүний гарыг барихын төдийд л тэр үхэх болно” гэж Мухаммед бин Салманы хэлсэн үгсийг Аль Жабри иш татжээ.

Гэсэн ч, тагнуулын ажилтан асан хунтайжийн дээрхи үгсийг өөрийн чихээр сонсоогүй гэдгийг эх сурвалж онцолжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Үндэсний тагнуулын газар Мохаммед бин Салманыг Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашкужийг Истанбулд хулгайлан, амийг нь хөнөөх ажиллагааг зөвшөөрсөн хэмээн буруутгасан тайланг нийтэлж байсан. Түүнчлэн угсаа залгамжлагч хунтайж улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж, эрх мэдлээ урвуулан ашиглан, удирдлаган дороо байдаг тусгай албад иргэдийг хууль бусаар тагнаж, олон нийтийн сүлжээн дэх хаягийг нь хакердсан гэж хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид буруутгадаг.

Саад Аль Жабри нь 2000-аад оны эхээр Саудын Арабт ОХУ-д үйл ажиллагааг нь хориглосон олон улсын “Аль-Каида” бүлэглэлтэй тэмцэх тэмцлийг удирдаж байсан хунтайж Мохаммед бин Наифын зөвлөх байсан бөгөөд угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы гол өрсөлдөгч гэгддэг. Жабри нь Саудын Арабын тагнуулын албадын АНУ, Канад, Их Британи, Австрали, Шинэ Зеландын албадтай харилцах гол холбогч гүүр нь байсан аж.  Барууны тагнуулын эх сурвалжууд Саудын Арабын тагнуулын ажилтан зэвсэгт бүлэглэлийн хуйвалдааныг илрүүлснээр олон зуун хүний ​​амийг аварсан гэж мэдэгдсэн бөгөөд тэрбээр 2010 онд Йеменээс америкийн Чикаго руу явж байсан онгоцонд тэсрэх бөмбөг тээвэрлэж байсныг олж мэдэн аюулгүй болгож байсан түүхтэй ажээ.

(Эх сурвалж: TheGuardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button