Нийгмийн

Н.Ганибал: МАА-д суурилсан үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай

Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлэг өрнөж байна. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Н.Ганибал төсвийн шинэтгэлийн хүрээнд тодорхой хэмжээний дэвшил гарч байгааг сайшаагаад, “Бид 30 жил Дэлхийн банк, Мянганы  сорилтын сан, Азийн хөгжлийн банк, Тогтвортой амьжиргаа төслийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Орон нутгийн хөгжлийн санг санхүүжүүлж ирсэн. Ирэх оны төсөвт энэ санд яг хэдэн төгрөг тавигдсан бэ, энэ нь хангалттай юу, ер нь энэ сан ямар орлогоор бүрддэг юм бэ, цаашид хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэх боломж байгаа юу” хэмээн тодрууллаа. Тэрээр цааш нь хэлэхдээ:

Барилга хот байгуулалтын яамны сайдын багц дээр байгаа хөрөнгө оруулалтуудыг харахад, халуун ус, нийтийн бие засах газар, жишиг хороо, гудамжны гэрэлтүүлэг, тоглоомын талбай гэх мэтасуудлуудыг шийдэх гээд сууж байгаа нь харамсалтай байна. Цаашид ингэж явмааргүй байгаа юм. Ямар асуудлыг салбарын сайд шийдэх ёстой юм бэ гэдэг зааг ялгааг тодорхой болгож өгмөөр байна.

Төсөв дээр орлогын гол эх үүсвэрүүдийг тодорхой тусгах ёстой. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар бол үйлдвэрлэх салбар. Тухайлбал, арьс шир, ноос ноолуур, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой. Жишээлбэл, ирэх онд хэдэн тонн мах экспортлох юм, эндээс хэдий хэмжээний орлого олох вэ, хэдэн төгрөг нь малчдад орлого болж очих вэ гэдгийг салбарын яам нь хүүхдийн мөнгөтэй адилхан байнга ярьж, араас нь явмаар байна. Бидэнд 20 сая малтай, дотооддоо нэг ч улаан буудай тарилдаггүй байсан үе бий. Харин одоо 70 орчим сая малтай, дээр нь улаан буудайгаа өөрсдөө тарьдаг болчихоод байхад яагаад экспортоо ярихгүй байгаа юм бэ хэмээн анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button