ЭДИЙН ЗАСАГ

“Рио Тинтогийн саналыг хүлээж авбал нийт өрийг зөвшөөрч, гэрээг дахин хөндөх эрхгүй болно”

“Рио Тинто” группийн зүгээс Оюутолгой төсөлтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт зарим саналыг тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний санал болгоод буй 34 хувийн өрөнд ногдох 70 хувийг хөнгөлөх, ойрын жилүүдэд тодорхой хэмжээний мөнгөн олговрыг олгох зэрэг асуудалд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Миний хувьд Монгол Улсын 34 хувьд ногдох өр гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хэрэв бид 70 хувийг хүлээн зөвшөөрвөл хэлээд байгаа нийт өрийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэглээ ч 100, 200 сая төгрөг гэдэг хэтэрхий бага мөнгө. Ашиг хүртэгчид үүнээс хэд дахин илүүг санхүүгийн зардал, захиргаа удирдлагыг зардлаараа дамжуулан Оюутолгойгоос авах ёстой ашгаа хүртчихсэн гэж тооцсон. Тиймээс Рио Тинтогоос ирүүлж байгаа санал дээр маш болгоомжтой хандах ёстой. Хэрэв энэ саналыг хүлээж авах юм бол цаашид гэрээг огт хөндөхгүй байх үүргийг Засгийн газар хүлээнэ. Ийм л саналыг дэвшүүлсэн гэж ойлгож байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button