ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Марк Цукерберг “Фэйсбүүк”-ийн нэрийг өөрчилснөө зарлав

“Фэйсбүүк” компанийхаа нэрийг аравдугаар сарын 28-нд “Мета” гэж өөрчиллөө. Холбогдох мэдэгдлийг тус компанийн тэргүүн Марк Цукерберг өөрөө мэдэгдлээ.

Мөн тус компанийн бүтээгдэхүүний нэр болох “Фэйсбүүк” /Facebook/, “Инстаграм” /Instagram/, “Мессенжер” /Messenger/, “ВатсАп” /WhatsApp/-ийн нэр нь хэвээр байх ажээ.

“Бидний хувьд ирээдүйд “Фэйсбүүк” биш харин “metaverse” компани болох зорилготой. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам хэрэглэгчид манай бусад үйлчилгээг ашиглахад нь “Фэйсбүүк” хэрэггүй болно гэсэн үг” гэж Цукерберг онлайн танилцуулгадаа дурьджээ.

“Metaverse” гэдэг нь гурван хэмжээст орчинд хэд хэдэн хүн хоорондоо харилцаж боломжтой дижитал ертөнцийг бичихэд ашигладаг нэр томъёо.

Брендээ шинэчлэх болсон тухай мэдээ гарснаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Фэйсбүүк”-ийн хувьцаа 3 хувиар өсжээ.

Аравдугаар сарын 19-нд АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаас иш татан, пүрэв гарагт болсон “Фэйсбүүк” компанийн жил тутмын бага хурлын үеэр компанийг тойрсон дуулиан шуугиан дэгдэх үеэр Цукерберг “Фэйсбүүк”-ийн брендийг өөрчлөнө гэдгээ зарласан. Тиймээс аравдугаар сарын эхээр тус компанийн үйлчилгээнд томоохон хэмжээний доголдол гарсан: “WhatsApp” болон “Instagram” ажиллахаа больсон. Үүний дараа Цукерберг платформ ажиллахгүй болсонд хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан.

Аравдугаар сарын 17-нд “Фэйсбүүк” компани Европын Холбоо даяар 10 мянга гаруй ажилтнаа “metaverse”-д ажиллуулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Үүнд оруулах хөрөнгө оруулалт нь “Европын технологийн салбарын хүчин чадал, Европ дахь техникийн авьяастны чадавхид итгэх итгэл” гэж тус компани онцолжээ.

(Эх сурвалж: The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button