ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Хятадад үлэг гүрвэлийн шинэ төрөл олдлоо

Хятадын палеонтологичид нурууны урд талын нугалам нь эрвээхэй хэлбэр бүхий өвөрмөц бүтэцтэй үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлснээ зарлалаа. Энэ талаар “Шиньхуа” /Xinhua/ агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Хятадын хойд хэсэгт орших ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт судлаачид үлэг гүрвэлийн олдворыг илрүүлсэн байна.

Нийт 12 см урттай бараг бүтэн шахуу гавлын яс олдсон аж. Үлэг гүрвэлийн биеийн нийт урт нь 1 м орчим байгаа бөгөөд ойролцоогоор 83-70 сая жилийн өмнөх Дээд цэрдийн галавын үед хамаарна гэж тодорхойлжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button