Нийгмийн

ШӨХТГ: Банкууд хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа гомдлууд ирсээр байна

Банкууд хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа гомдлууд ШӨХТГ-т ирсээр байгааг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр "Хэт монополь байдал зарим банкуудад газар авлаа. Зөвхөн өөрийн хамаарал бүхий даатгалын компаниар даатгуулах, үнэлгээний компаниар үнэлүүлэх, үгүй бол зээл гаргахгүй байна гэх мэт олон гомдол ирж байна.

Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийг урдаа барьж зөвхөн Монголбанк хяналт тавьж, шалгах үүрэгтэй гэж мэдүүлж шалгуулдаггүй. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтантай уулзлаа.

Маргаашнаас asuulga.mn дамжуулан иргэдээс банктай холбоотой гарч буй зөрчил, санал, гомдлуудыг олон нийтээс авна.
Тус саналыг нэгтгэн Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарсан уулзалтыг хийж, цаашлаад бүх банкны удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэгт орно.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдээ төлөөлөн эрх ашгийг нь хамгаалж тус хэлэлцүүлэгт ажлын хэсэг байгуулан орно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button