ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Швед улс ЕХ-нд байгаль орчинд ээлтэй бус криптовалютын олборлолтыг хориглохыг санал болгов

“Биткойн” /Bitcoin/ болон “Эфериум” /Ethereum/ койны олборлолтод Швед улсыг бүхэлд нь хангах эрчим хүчнээс даруй хоёр дахин их цахилгаан эрчим хүч зарцуулж байгаа гэв.

Шведийн Санхүүгийн хяналтын газар болон Байгаль орчныг хамгаалах агентлаг хамтарсан мэдэгдэл хийж, Европын Холбоонд “Proof-of-Work” (PoW) алгоритм ашиглан криптовалют олборлохыг хориглохыг санал гаргажээ. Тус мэдэгдэл саналыг Шведийн Санхүүгийн хяналтын газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

“Proof-of-Work” алгоритм нь криптовалютын гүйлгээний жинхэнэ эсэхийг шалгах алгоритм юм. Энэ бол маш их нөөц шаардсан үйл явц юм. Тус алгоритмыг ихэнх алдартай криптовалютууд, тухайлбал “Биткойн”, “Эфериум”, “Лайткойн” /Litecoin/, “Дожкойн” /Dogecoin/-ууд ашигладаг.

Эрдэмтэд жилд 900 биткойн олборлох нь агаар мандалд 120 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахад хүргэдэг бөгөөд биткойн болон “Эфериум”-ийг олборлоход төдий хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг болохыг тооцоолжээ.

Криптовалютын олборлолтын байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахын тулд Шведийн албаны хүмүүс мөн тус улсад койн олборлолтыг хориглож, “Proof-of-Work” алгоритмыг ашиглан олборлосон криптовалют арилжаалах компаниудад хязгаарлалт тогтоохыг санал болгож байгаа аж.

(Эх сурвалж: Thegoaspotlight)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button