ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвили үснээсээ чирүүлжээ

Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Тбилиси хотын ойролцоох Глдани дүүргийн шоронгийн эмнэлэгт хэвтсэнийхээ дараа зодуулсан гэж мэдэгджээ. Гүржийн Ерөнхийлөгч асны бичсэн захидал түүний “Фэйсбүүк” хуудсанд нийтлэгдсэн байна.

Тус захидалд: Хорих ангийн эмнэлгийн ажилтнууд ямар ч сануулгагүйгээр намайг эмнэлгээс гаргасан. Би хэдийгээр эрс татгалзсан ч тэд намайг машинаас угз татан гаргаад газарт түлхэн унагаад, хүзүү рүү минь хэд хэдэн удаа цохисон. Үснээс минь зулгаан чирсэн. Би мөн л эсэргүүцэл үзүүлсэн. Яг л эмнэлгийн тасагт байсантай адилаар эсэргүүцсэн. Гэтэл үл мэдэгдэх гэмт хэргийн шинжтэй бүлгийн эмнэлгийн ажилтнууд над руу дөхөж ирээд миний бие рүү ямар нэгэн бодис шахаж тарихаар нь би цааш нь түлхсэн. Миний энэ хариу үйлдэл, эсэргүүцэл бол тэдгээр бүх хүчирхийллийн дараах стрессээс үүдэлтэй” гэж Ерөнхийлөгч асан Саакашвили бичжээ.

Саакашвили нэмж хэлэхдээ, түүний дарга гэж өөрийгөө нэрлэсэн шоронгийн офицеруудын нэг нь түүнийг элдвээр доромжилж, “Шувуухай минь, чи бидний гарт байна” гэжээ.

Саакашвили өлсгөлөн зарласан байгаа юм. Өлсгөлөнгөө цааш ргэлжлүүлж, эм уухаас ч татгалзаж, шоронгийн эмнэлэгт эмчлүүлэхээс татгалзаж байгааг улс төрчийн өмгөөлөгч нь мэдэгдсэн. Мөн тэрбээр өөрийнхөө хувийн эмчлэгч эмчтэйгээ уулзуулахыг  шаардаж байгаа юм.

(Эх суpвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-11-10 16:01

Olsgolon zarlaad 49 honoj bna gehed davgui hongo shingen haragdaj bnlee,kamerin bichlegeer nemelt tejeeluudiig husaj ogch haragdana lee

Зочин
Зочин
2021-11-10 16:32

Энэ жаахан юмтай нөхөр

Зочин
Зочин
2021-11-10 16:33

Энэ жаахан юмтай нөхөр

Холбоотой мэдээ

Back to top button