ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Британид биеэ үнэлэгчдийг сүмийн ойролцоо ажиллахыг зөвшөөрөв

Их Британийн Ливерпул хотын Бүх Гэгээнтнүүдийн сүмийн захиргаа шөнийн цагаар тэндэхийн автомашины зогсоолыг хаахгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь тэнд биеэ үнэлэгчид шөнийн цагаар ажилладаг юм. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлэв.

Харуй бүрий цагаар ажилладаг биеэ үнэлэгчид сүмийн зогсоол дээр машинаа байрлуулсан үйлчлүүлэгчдэд үйлчилдэг юм байна. Машины зогсоол дээрээс бэлгэвч, мансууруулах бодис олддог тул тэндэхийн оршин суугчдын дургүйцлийг хүргэдэг гэнэ.

Мөн хэд хэдэн байшингийн цонх машины зогсоол руу харсан байдаг учир хүүхдүүд элдэв зүйл харж, гэрч болох олонтаа гэнэ.

Сүмийн захиргааны шийдвэрт бусад сүм хийдүүд болон нутгийн оршин суугчид ихээхэн дургүйцсэн аж. Гэвч Бүх Гэгээнтнүүдийн сүмийнхэн амьдрах өөр замыг сонгох боломжтой гэдгийг ойлгуулахын тулд бүх хүмүүст, тэр ч байтугай биеэ үнэлэгчдийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Тэдгээр эмэгтэйчүүд бол зөвхөн биеэ үнэлэгчид биш, харин амьдралын хүндрэл бэрхшээлийг даван туулахыг хичээж буй эх, эгч, охид гэдгийг ойлгодог тул тэднийг шүүмжлэх шаардлага огтхон ч байхгүй гэж сүмийнхэн ярьсан байна.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button