ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Адель Опра Винфритэй ярилцаж, 100 сая доллар олохоор төлөвлөжээ

Британийн дуучин Адель “Си-Би-Эс” /CBS/ телевизийн ток шоуны сэтгүүлч Опра Винфри /Oprah Winfrey/-гийн зочноор оролцохоор болжээ. Энэ талаар арваннэгдүгээр сарын 14-нд “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Си-Би-Эс” телевизийн удирдлагууд Аделиас тусгай ярилцлага авахын тулд 5-7 сая доллар төлсөн гэжээ.

Мөн Адель ирээдүйд гаргах цомгийнхоо дуунуудыг телевизийн шоуны эфирээр танилцуулах аж. Тиймээс Адель үүнээс хамгийн багадаа 100 сая долларын орлого олох төлөвтэй байна.

Сонирхуулахад, Аделийн шинээр гаргах цомог нь “30” нэртэй. Цомгийн нээлт арваннэгдүгээр сарын 19-ний баасан гарагт болно.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-15 11:06

mundag goyo emegtei shuu hooloi ch tasarhai

Холбоотой мэдээ

Back to top button