ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Аделийн “30” цомог энэ онд АНУ-д хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч, алмайруулав

Их Британийн дуучин Аделийн дөрөв дэх цомог болох “30” өнгөрсөн баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарсан ч 2021 оны АНУ-д хамгийн их борлуулалттай цомгоор тодорлоо. Энэ талаар “Billboard” хуудас мэдээлэв.

Аделийн уран бүтээлийг шүтэн бишрэгчид, сонсогчдынх нь хүсэн хүлээсэн дөрөв дэх цомог нь арваннэгдүгээр сарын 19-21-ний хооронд АНУ-д 500 мянга гаруй хувь борлогдсон нь 2021 оны АНУ-д хамгийн их борлуулалттай цомгоор тодров.

Мөн “30” цомог нь өнгөрсөн жилийн шилдэг дебют болох Тейлор Свифтийн “Evermore” дууг гүйцэж түрүүлсэн. “Evermore” дуу долоо хоногт 462 мянган хувь борлогдсон.

Өмнө нь, “Official Charts” компани Их Британи дахь “30” цомог хэрхэн ахицтай байгаа мэдээг хуваалцаж, Аделийн шинэ цомог одоогийн шилдэг 40 цомгуудыг бүгдийг нь “ардаа орхиж”, долоо хоногийн дундуур “30” цомог нь 16 мянган хувь борлогдсон нь домогт “ABBA” хамтлагийн хэмжээнд дөхөж очсон нь гайхалтай. “ABBA” хамтлагийн “Voyage” цомог гарсан даруйдаа эхний долоо хоногтоо 204 мянган хувь борлогдсон.

(Эх сурвалж: Indenpendent.co.uk)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button