УРЛАГ
П.Батхуягийн өгүүллэгээс сэдэвлэж хийсэн УСК “Каннын кино наадам”-д тэнцжээ

Зохиолч П.Батхуягийн “Ганцаардлын пянз” өгүүллэгээс сэдэвлэж, Францын уран бүтээлчид УСК хийсэн нь Канны кино наадмын шалгаруулалтад тэнцжээ.
“Ганцаардлын пянз” өгүүллэг үүний өмнө франц хэлээр орчуулагдан, хэвлэгдээд байсан юм. Ийн барууны уран бүтээлчдийн анхаарлыг татаж, дэлгэцийн бүтээл болгох ажил өрнөж эхэлсэн.
Каннын кино наадам дэлхийн хэмжээнд жил тутам төрөн гарч буй дэлгэцийн уран бүтээлүүдэд жишиг, босго тогтоодог нэр хүндтэй арга хэмжээ. Тус кино наадмын шалгаруулалтад тэнцсэн нь “Ганцаардлын пянз”-аас сэдэвлэсэн уран бүтээл чанартай болсны илрэл юм.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.