ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

Жүжигчин Дуэйн Жонсон “Жеймс Бонд”-ийн дүрийг бүтээхийг хүсэв

Америкийн нэрт жүжигчин “The Rock” хочит Дуэйн Жонсон /Dwayne Johnson/ Английн алдарт цуврал болох “Жеймс Бонд”-ын дараагийн дүрийг бүтээх хүсэлтэй байгаагаа зарлав.

Жонсон хэлэхдээ, түүний өвөө жүжигчин Питер Майвиа нь 1967 онд “Жеймс Бонд”-ын цувралын нэг “You Only Live Twice” кинонд гол дүр Шон Коннеригийн эсрэг туслах дүрд тоглосон гэв. Гэвч Жонсон өвөөгийнхөө нэгэн адил эсрэг талын муу хүний дүрд биш харин баатарлаг Жеймс Бондын дүрийг бүтээх хүсэлтэй гэлээ.

“Би өвөөгийнхөө замналыг дагаж дараагийн Бонд болмоор байна. Би хорон санаатан байхыг хүсэхгүй байна. Би Бонд байх ёстой” гэж Жонсон санаа бодлоосоо хуваалцав.

Дуэйн Жонсон бол Холливудын өвөрмөц нэгэн жүжигчин яах аргагүй мөн бөгөөд тэрбээр 40 гаруй кино, 11 олон ангит кинонд дүр бүтээжээ.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button