ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Европын Холбоо Беларусь дахь цагаачдад 700 мянган еврогийн тусламж үзүүлнэ

Европын Холбоо Польш-Беларусийн хил дээр байгаа цагаачдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 700 мянган евро олгохоор шийдвэрлэжээ. Энэ талаар Европын Комиссын албан ёсны цахим хуудсанд мэдээлэв.

Тусламжийн 700 мянган евроны 200 мянган еврог нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн санхүүжилтэд зориулах аж.

“Европын Холбооны нэн даруй санхүүжилт нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг болон түүний харъяа Беларусийн Улаан Загалмайн Нийгэмлэгт нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдэлд дурьджээ.

Хямралын эсрэг удирдлагын асуудал эрхэлсэн Европын Комиссын комиссар Янез Ленарчич мэдэгдэлдээ “Европын Холбоо Беларусийн хил болон бусад бүс нутагт гацсан байгаа цагаачдын зовлон зүдгүүрийг бууруулахад туслах хүмүүнлэгийн түншүүдээ дэмжиж байна” гэжээ. Тэрбээр мөн Варшав, Минскийг хилийн хоёр талд цагаачид байрлах бүсүүд рүү олон улсын байгууллагуудын ажилтнуудыг бүрэн нэвтрэх боломжийг олгохыг уриаллаа.

Беларусийн Латви, Литва, Польш улстай хиллэдэг бүсэд он гарснаас хойш цагаачид, дүрвэгсэд үй олноороо цугларсан ба цагаачдын хямрал арваннэгдүгээр сарын 8-нд огцом хурцадсан юм. Хэдэн мянган хүн Беларусийн талаас Польшийн хил хүртэл бөөгнөрч, хилийн бүсээс гараагүй бөгөөд тэдний зарим нь Польшийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг оролдож, бүр хамгаалалтын өргөст торыг эвдсэн хэргүүд гарсан. Европын Холбооны улс орнууд Минскийг хямралыг зориудаар хурцатгаж байна гэж буруутгаж, хориг арга хэмжээ авахыг уриалсан.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдалд Барууны улс орнууд л буруутай бөгөөд тэдний зүй бус үйлдлээс болж хүмүүс олноороо дайны хөлд үргэдэн, эх орноосоо дайжиж байна гэлээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button