Мэдээ

“Гэм зэм” постдрамын жүжиг нээхэд зургаа хоног үлдлээ

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг тайзнаа тоглогдоход зургаа хоног үлдлээ.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэж буй. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажиллаж байна.

Жүжгийн гол дүрд “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, түүнчлэн Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн нар тоглож буй.

Ташрамд сонордуулахад, “Гэм зэм” постдрамын жүжгийг зээлээр үзэх боломжтой юм. Тодруулбал, “Monpay” аппликэйшний хэрэглэгчид жүжгийн тасалбарыг зээлээр худалдаалж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x