Мэдээ

“Гэм зэм” постдрамын жүжиг маргааш нээлтээ хийнэ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг толилуулах гэж буй юм. Жүжиг маргааш нээлтээ хийнэ.

“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиол болгосон бөгөөд найруулагч М.Батболд найруулж буй юм.

Жүжигт гол дүр бүтээх жүжигчдийн нэр задарсаар байгаа билээ. Эргэн сануулбал, тус жүжигт Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Guys хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Х.Баярмаа, жүжигчин Д.Түвшинбаяр бүтээхээр болсон юм.

Та бүхэн тасалбар захиалахын тулд:

  • “Орфей Театр”-ын албан ёсны фэйсбүүк хуудсын чатботод холбогдон захиалах
  • Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн /РЦНК/ тасалбар борлуулах цэгээс худалдан авах
  • 9002-5742 8002-5742 утсаар захиалан авах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button