ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Өмнөд Солонгосын “Тамын дуудлага” цуврал “Netflix”-т “Squid Game” цувралыг ардаа орхилоо

“Netflix”-ийн долоо хоног тутмын алдартай телевизийн цувралуудын жагсаалтыг Өмнөд Солонгосын “Тамын дуудлага” /Hellbound/ аймшгийн кино тэргүүлжээ. “Тамын дуудлага” цуврал бол Өмнөд Солонгосын өөр нэг телевизийн цуврал болох “Squid Game” цувралыг хандалтаараа ийнхүү ардаа орхиж, гүйцэж түрүүлэв.

“The Guardian” сонины мэдээлснээр, “Тамын дуудлага” цувралыг арваннэгдүгээр сарын 19-нд “Netflix” сувгаар цацагдсанаас хойш гурван өдрийн дотор нийт үзэлтийн хугацаа нь 43.5 сая цагаас давсан аж.

Өнгөрсөн долоо хоногт “Netflix” хамгийн их үзсэн цуврал  кинонуудынхаа жагсаалтыг нийтэлсэн. “Netflix”-т дурьдсанаар энэ долоо хоногт “Тамын дуудлага” цувралыг дэлхийн 71 орны шилдэг арван цуврал киноны жагсаалтад багтсанаас гадна 12 орны шилдэг цувралын жагсаалтыг тэргүүлжээ.

Тус цувралыг Ён Сан Хо /Yeon Sang-ho/ найруулсан аж. Тэрбээр өмнө нь “Бусан руу хүрэх галт тэрэг” /Train to Busan/ аймшгийн кино болон “Солонгосын хойг” кинонуудын найруулагчаар ажиллаж байсан гэдгээрээ алдартай болсон нэгэн.

Түүний энэ удаагийн “Тамын дуудлага” цувралд хүмүүс “нөгөө ертөнц”-ийн “амьтад”-аас өөрийн үхэх өдрөө олж мэддэг тухай өгүүлнэ. Үхэх өдөр нь ирэхээр өнөөх “амьтад” хүмүүсийг там руу авч оддогоор үйл явдал цааш өрнөнө. Үүний дараагаар бурханлаг шударга ёсны үзэл санаанд хөтлөгдсөн шашны бүлэглэл шинээр үүсэх зэргээр киноны үйл явц цааш үргэлжлэх аж.

“Тамын дуудлага” цувралын трейлерийг доорх линкээр үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button