Нийгмийн

Агаарын зорчигч тээврийн зах зээлд давамгай аж ахуй нэгжийг тогтоолоо

ШӨХТГ-аас Агаарын зорчигч тээврийн зах зээлд давамгай аж ахуй нэгжийг тогтоожээ.

1. Орон нутгийн хуваарьт нислэгийн зах зээлд 35.4%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг, 64.6%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

2. Орон нутгийн захиалгат нислэгийн зах зээлд 59.6%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

3. УБ-Сөүл-УБ, Сөүл-УБ-Сөүл чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 51.0%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг, 39.5%-ийг эзэлж байгаа Кореан Эйр-ийг,

4. УБ-Бээжин-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 54.7%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг, 45.3%-ийг эзэлж байгаа Эйр Чайнаг,

5. УБ-Хонконг-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 90.9%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

6. УБ-Бусан-УБ, Бусан-УБ-Бусан чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 72.1%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

7. УБ-Москва-УБ, Москва-УБ-Москва чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 95.2%-ийг эзэлж байгаа Аэрофлот-ийг,

8. УБ-Хөх хот-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 74.8%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг,

9. УБ-Токио-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

10. УБ-Берлин-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

11. Берлин-Москва чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

12. УБ-Франкфурт-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

13. УБ-Гуанжоу-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

14. УБ-Осака-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

15. УБ-Бангкок-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

16. УБ-Манжуур-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

17. УБ-Улаан-Үд-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

18. УБ-Эрээн-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

19. УБ-Хайлаар-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

20. УБ-Тяньжин-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг

21. УБ-Эрхүү-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг,

22. Истанбул-Бишкек-УБ-Бишкек-Истанбул чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа Туркиш Эйрлайнс-ийг тус тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас тогтоолоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-29 11:55

Агаарын тээврийн с�##�барт давуу байд�##�, монополь гэх ш�##�гуур барихаасаа нислэгийн аюулгүй байдлын, найдвартай үйлчилгээ үзүүлдэг нь чух�##� байх.

Холбоотой мэдээ

Back to top button