УРЛАГ

Далласын хэвлэл: Ертөнцөөс тусгаарлагдсан монгол уран бүтээлчийн шинэлэг үзэсгэлэн

The Dallas Morning News сонинд уран бүтээлч Б.Номингийн шинэхэн үзэсгэлэнг онцолсон байна. Техасын Даллас хот дахь галлерейд түүний нэхмэл уран бүтээлүүд дэлгэгдээд буй аж.

Dallas News-ийн сэтгүүлч Лии Куллум зориуд Б.Номинтой цахимаар уулзаж ярилцсан тэмдэглэлээ бичвэртээ буулгасан байх юм. Түүний бичвэрийг орчуулан хүргэж байна.


“Би энэ ертөнцөөс таслагдаж үлдсэн нэгэн. Намайг эргэлзүүлэх, эсвэл тарчлаах хэн ч байхгүй. Тиймд ч би яг өөрийнхөөрөө байх хүчтэй”. Хөгжмийн зохиолч Иосеф Хаидн язгууртны гэр бүлд үйлчилж, энэ завсраа уран бүтээлээ туурвисан амьдралынхаа 30 жилийг ингэж тодорхойлж байжээ.

Уран бүтээлч Б.Номин мөн л бусдаас тусгаарлагдсан нэгэн. Түүний амьдардаг Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл нь бөгөөд, 1.6 сая хүн оршин суудаг. Жилийн ихэнх өдөр нь цэлмэг байдаг тул энэ газрыг “Мөнх хөх тэнгэрийн орон” гэлцдэг.

Үүний дээр дэлхий дээрх хамгийн хүйтэн өвөл болдог ч газар. Түүний төрж, өссөн “гэр” болох Улаанбаатар хот нь энэ утгаараа дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгээр нэрлэгддэг.

Чухам энэ л түүний Далласын Лилиана Блох Галлерейд өөрийн үзэсгэлэнгээ толилуулсан анхдагч шалтгаан гэлтэй. Нэхмэл хорт хийн багнууд. Тэд өнгөлөг бас чамин.

Сувдан хэлхээ, ноосон бөмбөлөг, сүлжээс, алтлаг юм уу ногоон чимэглэлүүд нийлээд сонирхолтой өмсгөл болжээ. Хэн нэгэн түүнийг өмсөж ч болох. Өвлийн цагаар өмсөж, урт хоолойгоор нь хүчилтөрөгч авъя хэмээн хошигнож болмоор ч бүтээлийн хэлж буй утга санаа хавьгүй холоос сонсдоно.

Б.Номин үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцохоор Далласт ирж амжаагүй. Иймд түүнтэй өглөөний 08.00 цагт, Zoom платформ ашиглан ярилцлаа. Түүний орчуулагч болох ангийнх нь найз байлцав. Тэнд бол оройн 09.00 цаг болж буй.

Цахим уулзалт эхэлмэгц түүний зөвхөн нүүрийг л олж үзэв. Өөр сонирхолтой зүйл харагдах өнцгөөс тэр камераа байршуулаагүй байлаа. Би ар ханан дахь зургуудаа, ер гэр доторх сонин содон зүйлсээ харуулахыг хүсэв. Тэр гал тогоон доо сууж буй нь энэ аж. Ингээд түүний амьдардаг орчинтой тухтай танилцлаа.

Б.Номингийн нөхөр болох мөн нэгэн уран бүтээлч эр буйдан дээрээ сууж харагдана. Харин 17 настай охин нь хичээлээ хийж байна. Өөр нэг ширээн дээр 14 настай хүү нь химийн хичээлээ компьютер дээр хийж харагдана. Харин гурван настай хамгийн бага хүү нь ээжийгээ ороолдож, бидний ажилд туслалцаж байв.

Түүний уран бүтээлүүд таван жил тутам Герман, Бразил, Турк, Австрали, Хятад гэх мэт орнуудад үзэсгэлэн болж дэлгэгддэг аж. Мөн яг одоо Цюрих хотноо олны хүртээл болж буй нэгэн үзэсгэлэнд Жозеф Бейу болон бусад уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button