ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Омикрон” хувилбарт халдвар авсан хүмүүст хөнгөн шинж тэмдэг илэрч, гэрээр эмчилжээ

“Омикрон” хувилбарт вирусийн халдвар авсан өвчтнүүдийн дунд коронавирусийн халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн талаар Өмнөд Африкийн эмч ням гараг /2021.11.28/-т мэдэгдэл хийж, “Омикрон” хувилбарын халдварыг гэртээ эмчлэх боломжтой гэлээ.

Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн дарга, хувийн хэвшлийн эмч, доктор Анжелик Коетзи “Рёйтерз” агентлагт арваннэгдүгээр сарын 18-нд мэдээлжээ. Тэрбээр өөрийнх нь эмнэлэгт коронавирусийн халдвараар эмчлүүлж буй долоон өвчтөнүүдэд “Дельта” хувилбараас өөр шинж тэмдэг илэрсэн аж. Халдварын шинж тэмдэг нь “маш хөнгөн” байсан гэж анзаарчээ.

“Өвчтөнүүдийн дийлэнхэд нь маш хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд одоогоор хэнийнх нь ч биеийн байдал хүндрээгүй байна. Бид тэдгээр өвчтөнүүдийг гэрээр нь уламжлалт аргаар эмчилж чадсан” гэв.

Эмч Коетзи цааш нь нэмж хэлэхдээ, “Омикрон” нь “Дельта” хувилбараас хамгийн ялгаатай нь өвчтөнүүд үнэрлэх, амтлах чадвараа алдаагүй гэлээ. Мөн хүчилтөрөгчийн түвшин мэдэгдэхүйц буураагүй гэсэн юм.

Эмчийн туршлагаас харахад энэ хувилбарыг 40 ба түүнээс доош насныхан тусч байгааг онцлов. Түүний эмчилсэн “Омикрон” хувилбарын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн бараг тал хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ.

“Эмнэлзүйн хамгийн зонхилох гол сул тал нь өвчтөн хоёр өдрийн турш ядарсан. Мөн тэдэнд толгой, хоолой өвдөх шинж тэмдэг ажиглагдсан” гэв.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button