Нийгмийн

Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа: Хохирогч охины асуудалд анхаарч ажиллана

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл уг асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр "БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Ёнсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн Солонгос сурагч охид зодсон талаарх мэдээлэл энэ сарын нэгнээс БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна.

Энэ хэрэг 2021 оны долдугаар сарын гурванд гарсан. Маргааш нь буюу дөрөвний өдөр охины ар гэрийнхэн Ёнсан хотын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт нээн хэргийг шалгаж байна. Уг хэрэгт дөрвөн сурагч холбогдсон. Хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар аравдугаар сарын эхээр хэргийг нь хаасан. Харин хоёр сурагчийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хохирогч охины гэрийнхэн давж заалдахаа мэдэгдсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал тавьж ажиллана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-12-02 17:50

өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж үг байдаг даа хөө

Зочин
Зочин
2021-12-02 18:12

ЧИ ХЭНИЙ МОЙЛВЭЭ

Зочин
Зочин
2021-12-02 18:45

Цэцийн Цогтоо Баттулгад үйлчилсэнийхээ шанд охиноо консул болгосон. Энэ хүүхэн нь өмнө нь С.Эрдэнээгийн суганы үс байсан

Gor
Gor
2021-12-02 21:06

Tsogtoo bagsh ta iim muu hun beldjee tsogt uhuru medlen muu dolignuur hun dee sangre bagsh mundag

сансар
сансар
2021-12-03 16:35

Ийм АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ДЕБИЛ үүдийг шууд ЭРГҮҮЛЭН ТАТААЧ ЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button