УЛС ТӨР

МАН-ЫН ИХ ХУРАЛ: Төлөөлөгчдийн 24 хувь нь эмэгтэй, 16 хувь нь 35 хүртэлх насны, 44 хувь нь анх удаа оролцож байна

МАН-ын удирдлагууд өглөө эхэлсэн МАН-ын 30 дугаар Их хурлын талаар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Нийт их хурлын төлөөлөгчдийн 44 хувь нь анх удаа Их хуралд оролцож байна. Тиймээс шинэчилсэн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэж байна. 24 хувь нь эмэгтэйчүүд, 16 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Хурлаар есөн асуудал хэлэлцэнэ” гэв.

Намын ЕНБД Д.Амарбаясгалан “МАН-ын 30 дахь удаагийн Их хурал амжилттай болж байна. Энэ удаа намын дотоод асуудал ярихаас гадна улс орон, нийгэмд, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг бодлого болгож гаргаж ирж байна. Цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлэх эрхэм зорилго тавиад ажиллаж байна. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн зургаан бодлого танилцуулсан. Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн ,ногоон хөгжлийн, төрийн бүтээмжийн сэргэлтийг танилцууллаа.

Энэ цаг үед цар тахал дэлхий нийтийг хамарсан хүндрэлтэй үе байна. Манай улсад олон жил цаасан дээр байсан хүндрэл бэрхшээл бодитоор бий болж байна. Дутуу, сул талууд юу юу байна вэ гэдгийг олж харах, судалж шинжлэх, өөрөө өөрсдийгөө толинд харах боомж нөхцөл бүрдлээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button