“Үйлчилгээний ажилчдыг гэрээт ажилтан болгохыг эсэргүүцэж байна”

2022 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих Төрийн албан тухай хуульд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг үйлчилгээний зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх тухай заалт оржээ. Тэгвэл эл асуудлыг эсэргүүцэж, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ "Тогооч, эмч, манаач, үйлчлэгч нарыг гээд төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол цэцэрлэгийн чанар үйлчилгээ муудахаас гадна ажилтнуудын цалин, зээл, цаашлаад амьжиргааны асуудал хөндөгдөнө. Төрийн албаны ачааллыг буруулах нэрийдлээр чимээгүйхэн ажлаа хийж байгаа эдгээр хүмүүсийн ажлын байрыг үгүй хийж болохгүй.
Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна. Дарга нарын суудлаас эхлэх хэрэгтэй. Тиймээс МҮЭХ Сангийн яам, Засгийн газартай хэлэлцэхийг шаардаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувийн хэвшилд шилжвэл үйлчилгээний чанар муудна гэж яаж дүгнэж чадаж байна аа