Нийслэлд нийт 126,827 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хэрэгцээтэй байна

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл ирэх сарын 3-наас И-Монгол платформоор дамжуулан явагдана.
Өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байх. Хэрэв таны хүүхэд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлэн суралцах” сонголтыг хийх.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах нэгдүгээр шатны бүртгэлд нийт 100,481 хүүхэд хүсэлт илгээжээ. Бүртгэлийн хариуг наймдугаар сарын 26 буюу өнөөдрөөс эхлэн эцэг, эх, асран хамгаалагчдын бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр илгээнэ.
Харин цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 3-11-ний өдрүүдэд хүлээн авна. Энэ шатны бүртгэлд нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй, мөн түр оршин суух хаягтай хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүсэлт гаргах боломжтой.
2026–2027 оны хичээлийн жилд нийслэлд нийт 126,827 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хэрэгцээтэй байна.
Насны ангилал:
2 настай – 27,832 хүүхэд
3 настай – 31,303 хүүхэд
4 настай – 32,002 хүүхэд
5 настай – 35,690 хүүхэд












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.