Нийгмийн
Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хос хордлогод орж нас баржээ

Наймдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр иргэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэж байгаад амиа алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас гурван ширхэг мөнгөн дэвсгэрт, 100 грамм тунгалаг шингэн, хар өнгийн нунтаг бодис зэргийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.