ДЭЛХИЙЭнтертайнмент

Эрдэмтэд: Муур хэрвээ хүн байсан бол СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ гаж хүн байх байсан

Ливерпулийн Их Сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж, бүх муурыг сэтгэцийн эмгэгтэй гэж хүлээн зөвшөөрч, тодорхойлжээ. Мөн Үүний зэрэгцээ Британийн эрдэмтэд муурнууд дээр янз бүрийн туршилт хийгээгүй гэдгээ тодотгосон байна. Харин янз бүрийн үүлдрийн муур тэжээдэг хүмүүсийн дунд судалгаа явуулжээ.

Шинжлэх ухааны бүтээлийн зохиогч Ребекка Эванс сэтгэцийн эмгэг нь мууранд өвөг дээдсээс нь удамшдаг гэж дүгнэв. Туршилт судалгаанд нийт 549 оролцогчдыг хамруулж, 46 асуулт бүхий мууртай холбоотой асуултад хариулах бөгөөд 1-ээс 5 хүртэлх оноогоор шүүлтийн үнэн зөвийг тэмдэглэсэн аж.

Асуултаас сонирхуулбал, манай муур барьсан олзоо шууд алахаас илүүтэйгээр тамлан зовоодог уу, хөрш айлынхаа муурыг ад үздэг, ямар ч шалтгаангүйгээр муухай орилж, хүржигнэдэг үү гэх зэрэг асуултуудыг багтаажээ.

Эрдэмтэд мөн муурны дадал зуршлыг харгалзан үзсэн байна. Үүнд, тэд муурны өндөр газар суух дуртай эсэх, хамаатан садан руугаа дайрдаг эсэх, дургүй нь хүрвэл яаж ч аргадаад үгэнд ордоггүй зэрэг бүх л ааш араншинг нь судалжээ.

Бас нэг сонирхолтой зүйл нь Ребекка Эванс аль хэдийн судалгаа хийсэн ба эзнийх нь зан чанар мууранд дамждаг болохыг баталж чадсан аж. Хэрэв эзэн нь сэтгэцийн хувьд жаахан гажигтай мэдрэлийн өвчтэй бол муур нь бас мэдрэлийн өвчтэй байх болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

(Эх сурвалж: NYPost)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-10 11:24

Муур ч жаахан эвгүй амьтан шүү

Холбоотой мэдээ

Back to top button