УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Цахимаар хүүхэд бүрт хүртээмжтэй боловсрол олгох чиглэлээр зохицуулалт хийнэ

Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” яг одоо Төрийн ордонд болох зохион байгуулж байна.

Энэхүү форумд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг илтгэл тавилаа. Тэрбээр Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа судалгаанд хамрагдсан 15 орноос 8-д буюу дундаж түвшинд байгаа ч Авилгагүй байдал гэсэн үзүүлэлтээр бүс нутагтаа 15 улсаас 12-т орж байгаа талаар онцолсон юм. Мөн "Авлига улс орны бүх үзүүлэлтүүдээс хойш чангаах том дөнгө болж байгаа тул бид авлигын эсрэг тэмцлээ чангатгах ёстой. Тодруулбал, Авлигагүй байдал, Хууль дүрэм үйлчилдэг, хэрэгждэг байх гэсэн шалгууруудаар доогуур үнэлэлт авч бна.

Иймд авлигын эсрэг тэмцэх, хуулийн хэрэгжилтийг хангах тухайд УИХ онцгой анхаарах ёстой. Хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтооход хууль тогтоох байгууллага манлайлал үзүүлэх ёстой. Энэ зарчмыг мөрдлөг болгож, хүний эрхийг хангах чиглэлээр хуулиудад дүн шинжилгээ хийж, өөрчлөлт оруулахаар УИХ ажиллаж байна. 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль шүүхийн хараат бус байх, шударга тогтолцоог бүрдүүлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд томоохон шинэчлэл хийсэн.

Гэхдээ бид цаашид ч хүний эрхийн үндэсний тогтолцоогоо боловсронгуй болгоход ихээхэн ажлууд хийх шаардлагатай. Мөн цар тахлын нөхцөл дэх цахим сургалт нь алслагдсан бүс нутгийн болон орлого багатай өрхийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй явагдаж чадсангүй. Цахим хэрэглээний тэгш бус байдлаас болж “Цахим хуваагдал” бий болгосон. Тийм учраас Боловсролын тухай хуулинд цахим шилжилтийн нөхцөл дэх тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрт олгох чиглэлээр шинэ зохицуулалт хийнэ. Хүний эрхийн төлөө нэгдэцгээе хэмээн илтгэлээ төгсгөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button