НийгмийнУЛС ТӨР

О.Баасанхүү: С.Эрдэнэ АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ буцаагаагүй

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АН долдугаар сард намын даргаа солих асуудлыг ярьж, дараа сард нь их хурлаа хийгээд шийдчих ёстой байсан. Гэтэл тэгэхгүй явсаар өдий хүрлээ. Энэ асуудлыг тамга, гэрчилгээтэй, хууль ёсны АН хуралдаад М.Тулгатыг даргаараа сонгосон. Гэтэл АН-ын хэсэг нөхдүүд үүнийг зөвшөөрөхгүй, өөрсдөө дарга байх ёстой гэсэн утгаар шүүхэд хандсан. “Та нарыг бүртгэхэд гомдохгүй. Бид ч бас бүртгүүлмээр байна” гэсэн.

УДШ өчигдөр “О.Цогтгэрэлийг АН-ын дарга болох боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Бид энэ сарын 6-нд УДШ-д материалаа өгсөн. УДШ 30 хоногийн дотор шийдвэрээ гаргана. “Хянаж, шалгаж байна. Хариу хэлнэ” гэсэн хариу хэлж байгаа. С.Эрдэнэ дарга М.Тулгын нэрийг татсан гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Хэрвээ үнэхээр тийм юм болсон бол бидэнд албан ёсны хариу илгээн, бичиг цаас үзүүлэх ёстой. “АН нэгдчих вий, хамтарчих вий” гээд амь тавьж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-12-21 20:02

буцаах хүсэлт �##�бан тоот нь байна шүү дээ, худ�##�ч хонгио

ИИргэн
ИИргэн
2021-12-22 00:16

АН- ХАА ТА НАР МИНЬ ЭГЭЛГҮЙ ХУЛГАЙЧ МӨРЬЛӨӨ ШҮҮХИЙГ УЛААН ЦАЙМ ГҮТГЭЭД ЗҮТГЭХ ЮМАА. БАТҮҮЛ 9 ТЭР БУМЫГ ЗУВЧУУЛААД , ЧУЛУУДХЙТАЙГАА 1.3 ТЭР БУМЫН ХОХИРОЛ ТОГТООГДОЖ ХОРИХ, ТОРГУУЛАХ ЯЛ АВВСАН АТЛАА НЭГ Ч ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛГҮЙ БАЙХАД ААВЫГ 4 ЖИЛ ХОРИХ, НАМАЙГ ЦАГААТГАСАН ГЭЭД ХУДАЛ МЭДЭЭЛЭВ . ДЭЭД ШҮҮХ С. ЭРДЭНЭ ТУЛГЫН МАТЕРИАЛЫГ
БУЦААГААД ТАТСАН ГЭХЭЭР ХУДЛАА ГЭЭД МЭДЭЭЛЭХ ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button