ДЭЛХИЙНИЙГЭМ

“Петро Матад” компани 2022 онд Монгол Улсад газрын тос олборлоно

Үндэсний хөрөнгө оруулалттай “Петро Матад” /Petro Matad/ компани 2022 онд Монгол Улсад газрын тос олборлох төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл байна. 2019 онд тус компанийн хайгуулын “Херон-1” цооногийн 2,834 метрийн гүнээс газрын тос илэрч байсан. Энэ бол Монголын геологичид хоёр дахь удаагаа буюу 79 жилийн дараа газрын тос илрүүлсэн тохиолдол болсон гэж тухайн үед АМГТГ-аас мэдээлж байв.

Түүхийг сөхвөл, анх 1940 оны арванхоёрдугаар сард геологич, доктор Ж.Дүгэрсүрэн хуучнаар ЗХУ-ын геологич Ю.С.Желубовскийн хамт Дорноговийн сав газарт, Зүүнбаянгийн Барагшун толгойгоос газрын тосны ордыг илрүүлж байсан.  

“Петро Матад” компани 2022 онд Монголын газрын тос олборлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Хэрон” ордын олборлолт өдөрт 9 мянган баррельд хүрч, экспорт болон дотоодын зах зээлийг дэмжих аж.

Лондонгийн хөрөнгийн бирж “AIM”-д бүртгэлтэй “Петро Матад” компани бол бие даасан компани бөгөөд 2022 оны дундуур Монгол дахь “Херон-1” цооногоосоо анхны газрын тос олборлоно хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак мэдэгдлээ. “Херон” цооногоос олборлох эхний хэмжээ нь өдөрт ердөө 500 баррель байхаар төлөвлөж байгаа аж.

Гэсэн ч, 2024 он гэхэд олборлолтыг өдөрт 6 мянган баррель болтол нь нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо байгаа бөгөөд тэр үед төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа юм. Харин хожим нь, дээд цэгтээ буюу өдөрт 9 мянган баррельд хүргэх магадлалтай байна.

“КОВИД-19”-ийн цар тахал болон БНХАУ-тай хиллэдэг асуудлаас үүдэлтэй хатуу хязгаарлалтууд нь 2020-2021 онд олборлолт хийхэд  хүндрэл учруулсан гэж Майк Бак ярив. Гэсэн хэдий ч, “Петро Матад” компани одоо “Херон-1” цооногийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр үйлчилгээ үзүүлэгч талуудтай идэвхтэй хэлэлцээр хийж байгаа юм. Өрөмдлөгийн болон бусад ажлын явц удаашралтай байгаа хэдий ч гүйцэтгэгч компаниуд шаардлагатай ажлаа төлөвлөсөн хугацаанд дуусгана гэдэгт итгэлтэй байгаа аж.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-22 12:28

ЭХ ОРОНЧ ДҮРТЭЙ, ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛОГСОД БҮҮ СААД БОЛООСОЙ. ЭНЭ МЭТ ДОТООД НӨӨЦ БОЛОЛЦООГОО БИД АШИГЛАХ НЬ ИРЭЭДҮЙН ТУСГААР ТОГТНОЛ, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ТУСТАЙ ХЭРЭГ ЮМ.

Баасансүрэн
Баасансүрэн
2021-12-23 11:07
Reply to  Зочин

Хэдэн төгрөгөөр үнэлчихээд ямар ашиг олох гэж олзуухав.

Баасансүрэн
Баасансүрэн
2021-12-23 10:59

Одоо болио. Баялаг нь газар дороо байж байг.

Зочин
Зочин
2022-04-20 17:02

З�##�хуу нохой, амаа тат

Зочин
Зочин
2022-04-20 16:57

хуц

Зочин
Зочин
2022-04-20 17:01
Reply to  Зочин

Амаа тат

Зочин
Зочин
2022-04-20 17:01

газрын тосоо олборлож баяжацгаая

Холбоотой мэдээ

Back to top button