ДЭЛХИЙНИЙГЭМ

Мьянмар: Хөрсний гулгалтаар 100 хүн ор сураггүй болж, арван хүн амиа алджээ

Мьянмарын хойд хэсэгт орших Пхакан дүүргийн ойролцоох хаш чулууны карьерт хөрсний гулгалт болж, зуу гаруй хүн ор сураггүй алга болжээ.

“Өнөөдөр Качин мужийн Пхакан дүүрэгт хөрсний гулгалт болсны улмаас 100 гаруй ажилтан, уурхайчин сураггүй алга болсон ба хамгийн багадаа арван хүн амиа алдсан гэж таамаглаж байна” хэмээн эх сурвалж дурджээ.

Мөн 80 орчим хүн сураггүй алга болсон гэж “Рёйтерз” агентлаг Качин мужийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчөөс эш татан мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, энэ нь сүүлийн өдрүүдэд болсон хоёр дахь удаагийн хөрсний гулгалт бөгөөд өмнө нь арванхоёрдугаар сарын 19-нд хөрсний гулгалт болж байсан юм.

Есдүгээр сард мөн Хятадад хөрсний гулгалтын улмаас арван хүн сураггүй алга болсон. Энэ хэрэг Тяньчуань мужийн Яань хотод болсон ба хүчтэй аадар борооны улмаас хөрс, чулуулаг нурж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан юм.  

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button