ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Хүн аалз”-ын шинэ цуврал борлуулалтаараа нэг тэрбум ам.долларын ашиг олов

Зул сарын баярын амралтын өдрүүдэд дэлхий даяар “Хүн аалз: Гэртээ харих замгүй” шинэ цувралын тасалбарын борлуулалт 1.05 тэрбум ам.долларт хүрсэн талаар “CNBC” мэдээллийн агентлаг мэдээлэв.

Эл кино нь коронавирусийн цар тахлын үед нээлтээ хийсэн анхны кино болж, дэлхийн хэмжээний орлого нь нэг тэрбум ам.доллараас давав.

“Хүн аалз: Гэртээ харих замгүй” кино өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийж, дэлхий даяар 904.9 сая ам.долларын ашиг олсон Хятадын “Чанжин нуурын тулаан” киног ардаа орхив.

Хамгийн сүүлд нэг тэрбум ам.доллароос давсан нь 2019 онд гарсан “Оддын дайн: Скайуокерын өсөлт” кино байсан гэж “Comscore” мэдээлэв. Киноны нээлтийн дараах эхний амралтын өдрүүдэд Хойд Америкт 253 сая ам.долларын ашиг олсон нь “Sony” кино студийн тооцоогоор Хойд Америк дахь борлуулалтын түүхэн дэх гурав дахь үр дүн болсон гэж өмнө нь мэдээлж байсан. Чухамхүү эл үзүүлэлтээрээ “Хүн аалз”-ын шинэ цуврал нь “Маrvel” студийн “Өшөө авагчид: Төгсгөл” болон “Өшөө авагчид: Хязгааргүйн дайн” гэсэн хоёр киноны дараа хоёрдугаарт бичигдэж байна. “Хүн аалз” кино АНУ-д нээлтээ арванхоёрдугаар сарын 16-нд болсон.

(Эх сурвалж: CNBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button