ДЭЛХИЙНИЙГЭМ

Их хэмжээний цас орсны улмаас Японы зуу гаруй нислэг цуцлагджээ

Ням гараг /2021.12.26/-т Японы хойд болон баруун хэсгээр их хэмжээний цас орсны улмаас тус улсын дотоодын зуу гаруй нислэгийг зогсоосон хэмээн Японы хамгийн том агаарын тээврийн хоёр компаниас мэдэгдлээ.

“ANA Holdings” агаарын тээврийн компани 16:00 цагийн байдлаар 79 нислэгээ зогсоосон нь 5,100 орчим зорчигчдын хөдөлгөөнд нөлөөлсөн хэмээн тус компанийн үйл ажиллагааны захирал Хаяакава Хироаки мэдэгдэв.

Мөн “Japan Airlines” компани 16:00 цагийн байдлаар 49 нислэгээ цуцалжээ. Ингэснээр 2,460 зорчигчдын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлсөн хэмээн агаарын тээврийн компанийн үйл ажиллагааны хэлтсийн төлөөлөгч мэдэгдэв.

Зул сарын баяр /Eсүс Христийн мэндэлсэн өдрөөр/ амралтын өдрүүдэд дэлхий даяар олон мянган нислэгүүд “Омикрон” хувилбарт коронавирусийн шинэ хувилбар хурдацтай тархсанаас болж ийнхүү цуцлагдлаа. “Омикрон”-ы аюулыг эсэргүүцэхийн тулд хилийн хяналтаа чангатгасан Япон улс шинэ “Омикрон” хувилбарын арав орчим тохиолдол бүртгэгдэж, нийт 231 тохиолдол болсон ба халдварын тохиолдлууд ялангуяа хилийн чанадаас ирсэн иргэдэд ирлэрсэн хэмээн тус улсын Эрүүл Мэндийн Яам мэдээлэв.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button