ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи 2022 оноос өмнө хязгаарлалт тогтоохгүй

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон оны эцэс хүртэл Англид коронавирусийн эсрэг шинэ хязгаарлалт тогтоохгүй байх шийдвэрээ зарлав. Энэ талаар “Таймс” /The Times/ сонин даваа гарагт мэдээлэв.

Их Британийн Эрүүл Мэндийн Яамны сайд Сажид Жавид 2022 оны эхээр коронавирусийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах боломжтойг үгүйсгэсэнгүй.

Сайд Жавид мөн шинэ жилийн баяраа боломжтой бол гадаа гудамжинд ил задгай газарт тэмдэглэхийг уриалав. Хэрэв битүү орчинд тэмдэглэн өнгөрүүлэх бол агаарын солилцоо сайтар хийхийг сануулав.

Англид нийт коронавирусийн халдварын тохиолдлын 90 орчим хувийг “Омикрон” хувилбарт халдвар эзэлж байгааг Эрүүл Мэндийн сайд онцлов.

Нөгөөтээгүүр, сүүлийн өдрүүдэд тус улсад “КОВИД-19”-ийн “Омикрон” хувилбар өвчтөнүүдэд илүү хөнгөн хэлбэрээр илэрч байгаа гэж мэдээлсэн нь бага зэрэг эерэг мэдээлэлд тооцогдож байна.

Энэ жилийн Зул сарын баярын өдрүүдэд Их Британид өдөрт шинэ төрлийн коронавирусийн халдварын 122 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус улсад өвчтэй болон халдвартай хүмүүстэй харьцсан 600 мянга гаруй иргэнийг тусгаарласан байна. Өнгөрсөн хоногт Их Британид коронавирусийн 98,515 тохиолдол бүртгэгдэв.  Мөн коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүдийн тоо гуравдугаар сараас хойш дээд хэмжээнд хүрсэн гэж эх сурвалж мэдээлэв.

Даваа гараг /2021.12.27/-ийн байдлаар Английн эмнэлгүүдэд “КОВИД-19”-ийн 8.4 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 27 хувиар өндөр байгаа юм. Их Британид “КОВИД-19”-ийн тахлын үеэр нийтдээ 12 сая гаруй коронавирусийн халдвар илэрч, 148 мянган хүн халдварын улмаас нас баржээ.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button