ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Фараон Аменхотепийн занданшуулсан шарилыг компьютер томографид оруулжээ

Египетийн Каирын Их Сургуулийн эрдэмтэд компьютер томографийн тусламжтайгаар МЭӨ 1525-1504 онд захирч байсан Египетийн Фараон /хаан/ I Аменхотепийн занданшуулсан шарил буюу муммиг шинжилжээ.

Занданшуулсан шарил нь 140 жилийн өмнө Нил мөрний баруун эрэгт орших Дейр-эль-Бахри орчмын археологийн дурсгалт газраас олдсон юм. Археологичид занданшуулсан шарилын боолтыг хэвээр хадгалахын тулд задлахаас татгалзсаар ирсэн гэж “Би-Би-Си” /ВВС/ мэдээллээ.

Харин энэ удаад компьютер томографийн тусламжтайгаар Фараон болон түүний оршуулгын талаар урьд өмнө мэдэгдээгүй мэдээллийг олж авахад тусалсан аж. Профессор Сахар Салемын хэлснээр, Фараон I Аменхотеп нь дөнгөж 35 настайдаа нас нөгчсөн гэнэ.

“Аменхотеп хаан 169 см орчим өндөртэй, хөвчөө хөндүүлсэн байсан. Маш шүд сайтай нэгэн байжээ. Түүний биеийг 30 сахиус, алтан сувстай өвөрмөц алтан бүсээр чимэглэсэн” гэв.

Мөн оршуулгын үеэр I Аменхотепийн гарыг нь цээжин тус газар нь нугалж, харин тархийг нь салгаж аваагүй анхны Фараон болсон гэж онцолжээ.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button