Нийгмийн

Ц.Мөнхцэцэг гишүүн Хүний эрхийн төлөө зүтгэгч төрийн түшээгээр шалгарлаа

Энэ удаагийн УИХ-д хүний эрхийн төлөө тэмцэгч хэд хэдэн гишүүн бий. Тэднээс онцгойрч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн төлөө зүтгэгч төрийн түшээгээр шалгарчээ. Тодруулбал, Хүний эрхийн төлөөх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан, Азид анх удаагаа Хүний эрх  хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллан амжилттай батлуулсан хэмээн ХЭҮК шагнасныг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өгчээ.

Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байхад Д.Цогтбаатар гишүүн хууль санаачилж, Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг батлуулахад голлох үүрэгтэй оролцсон. Ингэснээр хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхүүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэх боломжтой болсон юм

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
2021-12-31 17:05

Хүний эрхийн төлөө тэмцдэг хэдэн гишүүн бий гэжээ,Бусад нь яасын бол. Бүгдээрээ тэмцэх ёстой бус уу?

Зочин
Зочин
2021-12-31 17:14

Хэдүүлээ хувааж идээд хэдэн биеэ шагнасан хэрэгцээгүй төрийн түшээд

Зочин
Зочин
2021-12-31 18:24

Нохой ч тоож шиншихгүй

Зочин
Зочин
2022-01-02 08:39

Бас нэг попчин гишүүн Мөхцэцэг.Чи монголын бүх сургуулийг адил боловсорлын чанарыг “Шинэ үе”Тэмүүлэл” шиг болгоно гэвэл 50жил,Орчлон шиг болгоно гэвэл 100 жил хэрэгтэй.Түүний оронд эхлээд 10 жил багш нараа сайн бэлд.Худлаа битгий бүтэхгүы зүйл яриад бай.

номч
номч
2022-01-03 15:31

Үгүй яах вэ? 2 нөхөртэй болох хуулиас арай дээр үү?

Холбоотой мэдээ

Back to top button