Нийгмийн
ЭСЯ: Казахстан улсад болж буй жагсаалд монгол иргэдийг оролцохгүй байхыг зөвлөе

Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал улам хурцадсаар. Казахстаны Засгийн газар огцорсон ч жагсагчид жагсаалаа дуусгаагүй. Тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав.
Мэдэгдэлд “Казахстан Улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.