Ц.Билэгтсайхан: Халдварын тоо өссөний улмаас эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн еранхий захирал Ц.Билэгтсайхан “Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байна. Шинэ жилээс өмнө өдөрт 200 хүртэл тохиолдол бүртгэгдэж байсан. Гэтэл сүүлийн 2-3 өдөрт 400-500 болж хоёр дахин нэмэгдлээ. Халдварын тоо өссөний улмаас эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдлээ. Өнөөдөр 350 ор шинээр дэлгэлээ.
Шинэ жилийн баярын бөөгнөрөлтэй холбоотой халдварын тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Удахгүй сар шинийн баяр болно. Иргэдийн халдвар хамгааллын дэглэм алдагдах, тэр хэрээр халдварын тоо ихсэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс иргэд олон хүн бөөгнөрсөн газраар аль болохгүй явахгүй байх, зай барих, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ алдахгүй сахихыг зөвлөж байна” гэв.
Л.САРУУЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр зугаа цэнгээн уулзалт үдэшлэг бөхийн барилдаан энэ тэр болиочээ дахиад өвчний ачаалалаа даахаа болих нь тахал өвчнөөр нийгэмд таалагдах гэж битгий ажиллаач.
ЭМЯ-аас халдварын байдлаар мэдээлэх нь хэнтэй чхуваалцахгүй үүрэг нь. Харин хол хорио тогтоох эсхийг УОК-ийн шийдэх асжждал тул яамнаас үг хавчуулах хэрэггүй шүү цаадуулчинь эргээд ЭМС-л хөл хорио тогтоох санал өгсөн гэх. Дэлхий даяараа л өвчин тархсан үед засаг нь хорои тавьж байгаа.Үүнээс өөр арга ч байхгүйг Эрхэм УОК мэдэхийн дээдээх мэднэ.Өмнүүр нь орж дуграх хэрэггүй: