Нийгмийн

“Монголоос охинтой минь нэг онгоцоор Японд очсон иргэнээс “Омикрон” илэрсэн”

Монгол Улсад “Омикрон” хувилбар илэрсэн эсэх олны анхаарлыг ихээхэн татаж буй. БНСУ-ын нэгэн сайтад “Монголоос БНСУ-д ирсэн иргэнээс “Омикрон” илэрсэн гэж мэдээлээд буй. Мөн өнөөдөр Монголын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага “Гадаадад очсон хоёр монгол иргэнээс “Омикрон” илэрсэн гэж мэдээлсэн. Эрүүл мэндийн яам дээрх мэдээллүүдийг үгүйсгэн, “Монголд халдвар илрээгүй” гэж мэдэгдээд буй.

Тэгвэл охинтой нь Монголоос нэгэн онгоцонд хамт Японд очсон иргэнээс “Омикрон” илэрсэн талаар нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ.

 Тэрбээр “Охины маань Япон улс руу зорчсон “Аэро Монголиа” онгоцонд хүүхдүүдтэй маань ойрхон суудалд явсан хүнээс “Омикрон” илэрсэн тул өнөөдрөөс эхлэн гэр бүлийн хамт гэрээсээ гарахгүй 14 хоног тусгаарлах талаар түрүүхэн утсаар яриад удалгүй араас нь эхний 7 хоногийн хүнс илгээжээ.

Айлын хүүхдүүд хоол хүнсийг нь улсаасаа өгч тусгаарладаг харин манайх яаж тусгаарладаг билээ дээ. Омикрон Монголд аль хэдийн ороод иржээ.

Муухай өвчин нь тусалгүй холуур өнгөрнө өө. Ээжийнх нь сэтгэл тайван байна аа.

Хамгийн гол нь хүний төлөө сэтгэлтэй Япон орны хөгжил төлөвшил ямар агуу юм бэ гэдгийг энд үзүүлэхийг зорилоо.

Японд өнөөдөр ойрын хэдэн жил ороогүй цас нэвсийтэл дарж байна.

Мөн Япон улсын замын цагаан зураас манай саарал зураас хоёрын зургийг харьцуулан орууллаа. Цаг уурын байдалдаа тохируулаад жолооч нараас хураасан мөнгөөрөө цагаан зураасаа будах давтамжийг нь ойртуулмаар. Ослоос сэргийлэх цагаан зураас улс орныг маань удирдаж яваа салбар салбарын сэтгэлгүй шуналын дэвтэй идээд ханаж цаддаггүй мэдлэг мэдрэмжгүй гайнуудыг яая даа л гэж бодох юм даа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
new
new
2022-01-07 08:02

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хаг�##�гаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс зас�##� хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[[email protected] ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байв�##�

Холбоотой мэдээ

Back to top button