ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Казахстаны цэргийнхэн саатуулсан сурвалжлагчийг суллажээ

Казахстаны “Russia Today” /RT/ телевизийн сурвалжлагчийг саатуулсан мэдээлэл байсан. Харин түүнийг сулласан талаар тус телевизийн суваг мэдээлэв.

“RT” телевизийн бие даасан сурвалжлагч Станислав Обищенко зочид буудлаас эхнэртэйгээ холбоо барьсан хэмээн тус суваг мэдээлжээ.

Бямба гараг /2022.01.08/-ийн үдээс хойш телевизийн сувгийн бие даасан сурвалжлагчийг саатуулсан байсан. Тэрбээр Алма-Ата хотын Бүгд найрамдах талбайд цэргийн техник хэрэгслийн зургийг авч байх үеэр саатуулсан байна. Дараа нь сурвалжлагчтай холбоо тасарсан.

Бямба гарагийн өглөө Казахстаны Дотоод Хэргийн Яам үймээний үеэр саатуулагдсан хүмүүсийн тоо 4.4 мянгаас давсан гэж мэдээлэв. Тэдгээр хүмүүсийн дунд гадаадын иргэд ч байгаа аж.

(Эх сурвалж: RT Telegram)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x