
Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөнийхөн Казахстаны нөхцөл байдлын талаар тайлбар хийсэн байна.
Талибанчууд Казахстаны нөхцөл байдлыг “энх тайвнаар шийдвэрлэх”-ийг санал болгож, дэмжив. Энэ талаар Афганистаны Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Абдул Кахара Балхи мэдэгдэв.
Түүний хэлснээр, мөргөлдөөнд оролцогч талууд, иргэд, эрх баригчид бүгд хэлэлцээрийн ширээний ард сууж, яриа хэлэлцээрт орох ёстой гэв.
“Афганистан Казахстанд болж буй өнөөгийн үйл явдлыг тун анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ойрын хөрш, худалдааны түншийн хувьд тус улсад сүүлийн долоо хоногийн турш үймээн самуун, эмх замбараагүй байдал үүссэнд санаа зовж байна” хэмээн Балхи хэлэв.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.