ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстаны цагдаагийн хошууч генерал амиа хорложээ

Казахстаны цагдаагийн хошууч генерал Жанат Сулейменов амиа хорлосон гэх мэдээлэл байна. Тэрбээр Казахстаны Дотоод Хэргийн Яамны Жамбыл муж дахь газрын дарга, хошууч генералаар ажиллаж байжээ. Түүнийг амиа хорлосон талаар өчигдөр нэгдүгээр сарын 10-нд тус улсын Тараз хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлэв.

“Тун харамсалтай хэрэг гарлаа. Бид хэргийн шалтгааныг шалгаж байна” хэмээн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Жанат Сулейменов нь 2017-2019 онд тус улсын Дотоод Хэргийн Яамны дэд даргаар ажиллаж байв. Хошууч генерал тэрбээр 2016-2017 онд Өмнөд Казахстан мужид, 2014-2016 онд Кызылорда мужид тус яамны хэлтсийг тус тус удирдаж байжээ. 2013-2014 онд мөн тус улсын Дотоод Хэргийн Яамны Эрүүгийн цагдаагийн хороог удирдаж байсан аж.

Өмнө нь, нэгдүгээр сарын 8-нд үймээний үеэр Жанат Сулейменовын эцэг, үндэсний харуулын цэрэг Оразалы Кайсарули жагсагчдыг тайван байхыг уриалж байсан талаар эх сурвалж онцолжээ. Талийгаачийн эцэг хүү нь гэнэт амиа егүүтгэсэнд цочирдож, “Манай гэр бүлд уй гашуу тохиож, яг л тэнгэрээс аянга ниргэх мэт боллоо” хэмээн эмгэнэв.  

Нэгдүгээр сарын 10-нд үймээний үеэр Казахстанд 7,939 хүн саатуулагдсан нь тодорхой болсон. Нэгдүгээр сарын 9-нд Казахстаны Гадаад Хэргийн Яамны урьдчилсан мэдээллээр, Казахстанд болсон үймээнд оролцогчдын дунд өмнө нь халуун цэгүүдэд байлдаж байсан цэрэг байлдааны туршлагатай дайчид байгаа гэж мэдэгдэв.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2022-01-11 13:26

Ард түмнийхээ цусыг урсгахын оронд гээд л хөөрхий өөрийгөө хороож дээ, аргагүй л цагдаагийн генер�##� байна даа, сайн төрөл олоосой, ард түмэн чинь дандаа сайнаар дурсаж явах учраас ар гэрийхэнд нь олны өмнө нүүр бардам, сэтгэл амар байх юм даа

Холбоотой мэдээ

Back to top button