ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Муур яагаад өргөст хэмхнээс айдаг вэ

Интернет сүлжээнд муурнууд өргөст хэмхнээс бараг үхэтлээ айж зугтдаг бичлэг зөндөө нийтлэгддэг.

Муур тэжээдэг хүмүүс муураа хоол идэж байх зуур ард нь өргөст хэмх нууцаар орхидог. Харин үүний талаар шинжлэх ухаанч тайлбар гарав.

Эрдэмтдийн дэвшүүлсэн хувилбаруудын нэг нь муурнууд өргөст хэмхийг могой гэж андуурдаг учраас зугтдаг гэжээ. Учир нь, өргөст хэмх нь яг могойтой адилхан байдаг тул муурнууд амьтны зөн совингоороо айдас мэдэрдэг хэмээн шинжээч дүгнэсэн байна.

Мөн, муурнууд ер нь өөрт нь мэдэгдэлгүйгээр нууцаар биеийнх нь ойролцоо тавьсан ямар ч биетээс айдаг гэж үзжээ. Ийм тайлбарыг “National Geographic” сэтгүүлийн ан амьтдын хандлага судлаач Жилл Голдман ярив.

Энэ мэтээр мууранд мэдэгдэлгүйгээр янз бүрийн эд зүйлс тавьж турших, зугаацах нь тэжээвэр амьтдын сэтгэхүйг гэмтээдэг гэлээ. Тиймээс, аль болохоор гэрийн тэжээвэр амьтдаа айлгахгүй байхыг судлаачид зөвлөж байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цэрэнхүү
цэрэнхүү
2023-11-07 16:10

маш гоё мэдээлэл байна

Холбоотой мэдээ

Back to top button