ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстаны нөхцөл байдал намжиж, олон улсын 54 нислэг сэргэнэ

Нэгдүгээр сарын 12-нд буюу өнөөдрөөс эхлэн Казахстанд олон улсын 54 нислэг хийхээр төлөвлөсөн байна.

Москва, Дубай, Франкфурт, Истанбул, Кутаиси, Ташкент, Пхукет, Гоа, Санкт-Петербург, Красноярск, Коломбо, Бишкек, Мале, Омск, Тбилиси хотууд руу хоёр талын нислэг хийхээр төлөвлөжээ.

Актау, Шымкент, Туркестан, Атырау, Актобе, Урал, Ургенч, Нукус, Амстердам, Истанбул, Шаржа, Пхукет, Москва хотуудаас олон улсын 18 нислэг авахаар мөн төлөвлөсөн аж.

Түүнчлэн, Алма-Ата, Актау, Туркестан хотуудаас Истанбул, Дубай, Сөүл, Минск, Кувейт, Калининград, Душанбе, Москва, Ургенч хотууд руу 20 нислэг үйлдэнэ.

Олон улсын 54 нислэг хийхээр төлөвлөсөн ч 22 нислэгийг цуцалсан байна. Германы “Луфтханза” /Lufthansa/ болон “Туркиш Эйрлайнс" /Turkish Airlines/ компанийн нислэгээс бусад нь Нур-Султан руу чиглэсэн олон улсын нислэгийг бүрэн сэргээсэн ба “Туркиш Эйрлайнс” энэ сарын 13-наас Нур-Султан руу нислэгээ сэргээхээр төлөвлөжээ.

(Эх сурвалж:Interfax)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button