СПОРТ

Шинэ үндсэн хуулийн ойн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлэв

Шинэ үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болов. Эл барилдаанд улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ нараар манлайлуулсан бөхчүүд барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлэв.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын гарьд М.Бадарч үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button