ДЭЛХИЙНИЙГЭМ

Н.Назарбаевын хоёр хүргэнийг өндөр албан тушаалаас нь чөлөөллөө

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын бага охин Алия Назарбаевагийн нөхөр Димаш Досановыг Казахстаны төрийн мэдлийн “КазТрансОйл” компанийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаас нь, харин том охин парламентын гишүүн Дарига Назарбаевагийн нөхөр Кайрат Шарипбаевыг мөн төрийн өмчит үндэсний “КазакГаз” компанийн ТУЗ-ийн даргаас нь тус тус чөлөөллөө. Тэднийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө ийнхүү чөлөөлсөн байна.

Бага охиных нь нөхөр Димаш Досанов нь 1981 онд мэндэлсэн ба тэрбээр ажлын гараагаа Алма-Ата хотын Медеу дүүргийн захирагчийн албанаас эхэлсэн. Улмаар 2016 оны нэгдүгээр сараас “КазТрансОйл” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож, мөн оны наймдугаар сард тус компанийн Ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон.

Том охиных нь нөхөр Кайрат Шарипбаев нь өдгөө 58 настай. 1985 оноос хойш тэрбээр Алма-Ата хотын бизнесийн салбарт ажиллаж байсан. 2001 онд тэрбээр төрийн өмчит үндэсний “КазакГаз” компанийн маркетинг хариуцсан Ерөнхий  захирлын орлогч даргаар ажиллаж байв. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард тус компанийн ТУЗ-ийн даргаар томилогдож байжээ.

Нурсултан Назарбаев ойролцоогоор 30 жил Казахстаны төрийн эрхийг удирдахдаа өөрийн гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ өндөр албан тушаалд томилж, улсдаа төдийгүй дэлхийн хэмжээний хамгийн баян чинээлэг хүмүүс болгосон.

Нэгдүгээр сарын 2-нд Казастанд шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй ард нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж, эцэстээ 30 жил дангаар ноёрхсон Н.Назарбаев болон түүний гэр бүлийнхний албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө шунасан ноёрхолд төгсгөл ирж эхэллээ.

(Эх сурвалж: RBC News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-16 14:13

ёстой зөв багаагийн охиныг одоо

ҮНЭН
ҮНЭН
2022-01-16 14:45

монголд бол байлгаад л байна

Холбоотой мэдээ

Back to top button